Монголын шигшээ баг Гуамд ердөө ганц онооны зөрүүгээр хожигдлоо

Монголын шигшээ баг Гуамд ердөө ганц онооны зөрүүгээр хожигдлоо

FIBA 2025 оны Азийн аваргын урьдчилсан хоёрдугаар шатны “F” хэсгийн тоглолтууд өчигдөр явагдаж дууслаа. Эхний тоглолтод Хонгконгийн баг 71-66 харьцаатай Малайзын багийн хожсон бол хоёр дахь тоглолтод Тайландын баг 78-60 харьцаатай Сингапурын багийг хожсон юм. Харин сүүлийн тоглолт талбайн эзэн Монгол болон хэсгийг тэргүүлэгч Гуамын багуудын хооронд болов.

Улмаар 82-81 харьцаатай Гуамын шигшээ баг эцсийн мөчид хожлоо. Ингэснээр Азийн аваргын урьдчилсан хоёрдугаар шатны “F” хэсгийг Гуамын баг хожигдолгүй тэргүүллээ. Харин Тайландын баг 4 хожил 1 хожигдолтой хоёрдугаар байрт бичигдэж, манай шигшээ баг гурван хожилтойгоор удааллаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.