“Эвертон” тэнцэж, гуравдугаар байр руу орж ирлээ

“Эвертон” тэнцэж, гуравдугаар байр руу орж ирлээ

Английн премьер лигийн долдугаар тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн салхийг хагалж, “Эвертон” талбайдаа “Кристал Палас”-ыг хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр Мерсисайдын баг 14 оноотой болж, түр зууртаа ч болов гуравдугара байр руу орж ирлээ. Харин “Кристал Палас” 11 оноотой 7 дугаар байрт бичигдэж байна.

Тоглолтын 35 дахь минутад “Эвертон”-оос Лукаку лигийн 5 дахь гоолоо оруулж, тооны харьцааг нээсэн. Харин 50 дахь минутад Бентеке хариуг нь барьж, багтаа нэг оноо авчирсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.