Тель-Авивын их дуулга нөгөөдөр болно

Тель-Авивын их дуулга нөгөөдөр болно

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь “Их Дуулга” тэмцээн нөгөөдөр буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр Израилийн Тель-Авивт эхэлнэ. Парисын “Их Дуулга”-ын дараа олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдсан Монголын жүдочид Израильд эрэгтэй 10, эмэгтэй 8, нийт 18 жүдоч барилдана. Манай улсаас өнгөрсөн жилийн Тель-Авивын татамид Б.Цогт-Очир 60 кг-д, Г.Хэрлэн 66 кг-д, Б.Баасанхүү 48 кг-д хүрэл медаль тус тус хүртсэн юм.

Тель-Авивт хүч үзэх Монголын жүдочид:

Эрэгтэйчүүдийн

  • 60 кг: Э.Сумъяабазар, Б.Сүхбат
  • 66 кг: Л.Өнөболд
  • 73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
  • 81 кг: Б.Батболд, Г.Болор-Очир
  • 90 кг: Г.Пунцагцэрэн, Г.Алтанбагана
  • +100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүдийн

  • 48 кг: Г.Наранцэцэг
  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ
  • 57 кг: О.Оюунчимэг
  • 63 кг: Д.Есүй
  • 70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
  • -78 кг: О.Хүслэн
  • +78 кг: Д.Номинзул

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.