Мэргэжлийн сагсан бөмбөгт Монголоос анх удаа амжилттай хөл тавиад байгаа Шаравжамцын Энхийн-Одод зориулан АНУ-ын Охайо мужийн Дэйтон хотын захирагч ирэх баасан гарагийг “Монголын өдөр” болгон зарлажээ. Тус хотын коллежийн үндсэн багт нь анх удаа монгол тоглогч хөл тавьж байгаад баяртай байгаагаа хотын захирагч Жеффри Ж.Мимс ярьжээ.
Монгол Улсын Гавьяат тамирчин Шаравжамцын хүү Энхийн-Од буюу Mike тус хотын коллежийн сагсан бөмбөгийн багт анх удаа орж тоглож байгаа монгол тоглогч бөгөөд тэрээр улирлын бүх тогтолтод амжилттай оролцсон байна. "Монголын өдөр"-ийг монгол соёл уламжлалыг таниулах олон хөтөлбөр явагдахаас гадна Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр болон АНУ-ын албаны зочид төлөөлөгчид ирэх юм. Сан Франциско хотод суугаа Консул П.Баярмагнай “Ш.Энхийн-Од зөвхөн Охайо мужид төдийгүй Америк даяар Монголыг сурталчилж, төлөөлж байна. Олон залуус түүний амжилтаас үлгэр дуурайлал авах болсон" гэсэн юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.