Олимп, дэлхийн аварга ОХУ-ын домогт бөх Иван Ярыгиний нэрэмжит тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, 59 кг-д ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа нар хүрэл медалийн эзэн боллоо. Тодруулбал, Г.Отгонжаргал Екатерина Исаковаг 10:1-ээр, Х.Болортуяа Кыргызстаны Калмира Билимбековаг 2:0-ээр тус тус ялж хүрэл медаль хүртсэн юм.
Красноярскийн тэмцээний хоёр дахь өдрийн медалийн төлөөх барилдаан өндөрлөсөн бөгөөд Монголын бөхчүүд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.