“Арсенал”, “ПСЖ” эхний хожлоо авлаа

“Арсенал”, “ПСЖ” эхний хожлоо авлаа

Аваргуудын лигийн эхний дөрвөн хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. А хэсгийг тэргүүлэх боломжтой Английн “Арсенал” болон Францийн “ПСЖ” клубүүд хоёрдугаар тойрогт тус бүртээ хожлоо.

Английн “Арсенал” клуб талбайдаа Швейцарийн “Базель”-ийг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын 7, 26 дахь минутад Тео Уолкотт хоёр гоол оруулж, багтаа гурван оноо авчирсан юм.

Тэгвэл “ПСЖ” клуб “Лудогорец”-ийн талбайд зочилж, 1:3-аар буулгаж авлаа. Тоглолтын 15 дахь минутад Болгарын багаас 15 дахь минутад Натанаэл чөлөөт цохилтоос гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 41 дэх минутад Матюди тэнцүүлсэн. Улмаар Кавани 55, 60 хоёрыг оруулж, багтаа ялалт авчирлаа.

Ингэснээр “Арсенал” хэсгийг тэргүүлж, “ПСЖ” удаалж, “Базель” болон “Лудогорец” клубүүд 1 оноотой удаалж байна.

Тоглолтын тойм бичлэгийг эндээс үзнэ үү

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.