Франц хожиж, алтан цомын төлөө Аргентинтай тоглохоор боллоо

Франц хожиж, алтан цомын төлөө Аргентинтай тоглохоор боллоо

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээн сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Тус тоглолт 1998, 2018 оны дэлхийн аварга Франц. Тэдэнтэй өрсөлдөхөөр Африк тивээс хагас шигшээд шалгарсан анхны баг Мароккогийн хооронд болоход 2-0 харьцаагаар Франц хожлоо.

Тус тоглолтын салхийг тоглолт эхлээд удаагүй байхад тав минутад Тео Эрнандез хэрэгтэй газраа байж Францад тэргүүллийг авчирсан юм. Мөн энэ удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-д Марокко анхны гоолоо хаалгандаа алдаж байгаа нь энэ юм. 

Харин хоёр дахь гоолыг 79 минутад Килиан Мбаппе талбай 16 талбай дотор хоёр тоглогчийг хуурч Коло Муани руу дамжуулсан нь гоол болсон байна. Улмаар Аваргын төлөө Францын шигшээ Аргентинтай арванхоёрдугаар сарын 18-ны ням гарагийн 23:00 цагт тоглоно. Харин Хорват арванхоёрдугаар сарын 17-ны бямба гарагийн 23:00 цагт хүрэл медалийн төлөө Мароккотой тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.