Бразил, Солонгосын багууд хэсгээс гарч, Уругвай нутаг буцахаар боллоо

Бразил, Солонгосын багууд хэсгээс гарч, Уругвай нутаг буцахаар боллоо

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн сүүлийн тоглолтууд болж байна. Н хэсгийн сүүлийн тоглолт болсон бөгөөд тус хэсэгт Солонгос, Уругвай, Португал, Гана гэсэн багууд орсон юм.

Хэсгийн сүүлийн тоглолт Солонгос болон Португалын багуудын хооронд болж 2-1 харьцаагаар Солонгос хожлоо. Тус тоглолтын салхийг Португалын тоглогч Рикарду Хорта 5 минутад оруулж нээсэн ч 27 минутад тэнцээний гоолыг Ким Ун Ёны оруулсан юм. Хожиж байж Солонгосчууд шөвгийн 16-д шалгарах байсан энэ тоглолтод эцсээ хүртэл довтолсны эцэст 90+1 дэх минутад Сон Хын Мин дамжуулалтаар Хван Хи Чан гоол оруулж Азийн баг хожлоо. 

Энэ хэсгийн нөгөө тоглолт Урагвай болон Ганын багуудын хооронд болж 2-0 харьцаагаар Уругвай хожлоо. Тус тоглолтын  23, 32 минутад Жиоржиан де Арраскаета хоёр гоол оруулав. Энэ хэсгийн нөгөө тоглолт Солонгосчууд хожсноор дахин хоёр  гоол оруулах хэрэгтэй болсон ч Уругвай оруулж чадалгүй тоглолт дуусчээ.

Улмаар шөвгийн 16-д Португал хэсгийг тэргүүлсэн бол Солонгос тэдний араас гарч, Гана болон Уругвайн багууд нутаг буцахаар боллоо.

Шөвгийн 16-д Солонгосын шигшээ арванхоёрдугаар сарын 6-ны мягмар гарагийн шөнө 03:00 цагт  Бразилын багтай тоглох бол Португалын баг арванхоёрдугаар сарын 7-ны лхагва гарагийн шөнө 03:00 цагт Швейцарын багтай тоглоно.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.