Дэлхийн хэмжээний холимог тулааны One Championship холбооны “Road to ONE - Mongolia 2022” төслийг анх удаа албан ёсоор дотооддоо хэрэгжүүлж 2022 оны арван нэгдүгээр сарын 26-нд буюу Улс тунхагласны баярын өдөр Монголын анхны олимпын стандарт бүхий урлаг, соёл, спортын ордон болох “Степпе Арена”-д суудал дүүрэн үзэгчтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.
Road to ONE Mongolia тэмцээнийг Степпе Арена компани 10 анги бүхий “Реалити шоу” нэвтрүүлэг, 2 анги бүхий аварга шалгаруулах шууд дамжуулалтын хэлбэртэйгээр зохион байгуулж, оролцсон 40 тамирчин шударгаар өрсөлдөж, финалд Б.Энх-Оргил, Б.Даваажамц нар өрсөлдөгчөө ялан шилдгээр тодорсон ч "ONE Championship"-тэй 100 мянган ам.долларын гэрээ байгуулах эрхийн эзнээр “MGL-1 Fighting Championship” тэмцээний хошой аварга, холимог тулааны тамирчин Б.Энх-Оргил тодорсон бөгөөд шагналыг "One championship"-ийн Дэд Ерөнхийлөгч, Хойд Америкийн UFC холбооны гурван удаагийн аварга Rich Franklin гардуулсан юм.
Финалын тулааныг "Степпе Арена" ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан нээж хэлсэн үгэндээ “Дэлхийд хамгийн олон үзэгчидтэй тулааны урлагийн холбоо болох One Chamionship холбоо, манай Степппе Арена компани хамтран Монгол Улсад анх удаа Road To One Mongolia олон улсын тэмцээнийг олон улсын жишиг, стандартын дагуу Та бүхэндээ хүргэж байгаадаа, Дэлхийн дэвжээг дэргэдээс нь үзэх түүхэн боломжийг Монгол түмэндээ бүрдүүлсэндээ баяртай байна. Та бүхэнд нэг жижигхэн нууцаа дэлгэхэд энэ Тулаан жил бүр зохион байгуулагдах бөгөөд Төв Азийг ч хамрах бодолтой, яриа хэлэлцээ хийж байгаа болно. Монгол руу зүглэсэн аялал жуулчлал хөгжихөд чухал түлхэц болно гэж бодож байна” хэмээв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.