“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий тав дахь өдрийн тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө Н хэсгийн тоглолтууд болж байгаа бөгөөд тус хэсэгт Португал, Гана, Солонгос, Уругвай гэсэн багууд орсон юм.
Португал өнгөрсөн шөнө Урагвайн шигшээтэй тоглож 2-0 харьцаагаар Португал хожлоо. Тус тоглолтын салхийг 54 минутад Бруну Фернандеш нээсэн бол торгуулиас Бруну Фернандеш 93 минутад цохиж гоол оруулснаар Португал хожлоо.
Энэ хэсгийн нөгөө тоглолт Солонгос болон Ганын шигшээ багуудын хооронд болж 3-2 харьцаагаар Гана хожлоо. Тоглолтын эхний гоолыг Ганаас 24 минутад Салису хийсэн бол 34 минутад Кудус дахин гоолдож эхний хагас 2-0 харьцаагаар Ганын давамгайлалд дуусчээ. Сүүлийн хагас эхлэхэд 58 болон 61 минутад Чо Ге Сон хоёр удаа мөргөж тооны харьцааг тэнцүүлэв. Гэвч 68 минутад Кудус дахин гоолдсноор Гана хэрэгтэй хожлоо байгуулжээ.
Тус хэсгээс Португал хоёр хожиж хэсгээсээ гарах эрхтэй болсон бол түүний араас Гана гурван оноотойгоор нэхэж байгаа бол сүүлийн тоглолтод заавал хожих даалгавартай үлдсэн Солонгосын баг 1 оноотойгоор араас нь нэхэж байна. Харин Уругвай оноогүй хэсгийн сүүлийг мушгиж байна.
Португал хэсгийн сүүлийн тоглолтоо арванхоёрдугаар сарын 02-ны Баасан гарагийн шөнө 23:00 цагт Солонгосын багтай хийх бол Уругвай арванхоёрдугаар сарын 02-ны Баасан гарагийн шөнө 23:00 цагт Ганын багтай тоглоно.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.