“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий зургаа дахь өдрийн тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө C хэсгийн багуудын хоёр дахь тоглолт болж байгаа бөгөөд тус хэсэгт эзэн орон болох Польш, Аргентин, Саудын Араб, Мексик гэсэн багууд орсон юм.
Өмнөх тоглолт Аргентиныг хожсон Саудын Араб өнгөрсөн шөнө Польшийн багтай тоглож 2-0 харьцаагаар Польш хожлоо. Тоглолтын салхийг 39 дэх минутад орсон. Роберт Левандовскигийн дамжуулалтаар Пётр Зелински оруулсан бол эцсийн цэгийг 82 минутад Роберт Левандовски гоолдлоо. Тэрбээр ДАШТ-ий анхны гоолоо ийнхүү оруулж байгаа юм.
Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Аргентин болон Мексикийн багуудын хооронд болсон бөгөөд 2-0 харьцаагаар Аргентин хожлоо. Тус тоглолтын салийг Месси 64 минутад Ди Мариягийн дамжуулалтаар оруулсан бол дараагийн гоолыг Энзо Фернандес 87 минутад Мессигийн дамжуулалтаар оруулжээ.
Улмаар Польш 4 оноотойгоор хэсгийг тэргүүлж байгаа бол Саудын Араб, Аргентин багууд гурван оноотойгоор араас нь нэхэж байна.
Хэсгийн сүүлийн тоглолт Аргентин арванхоёрдугаар сарын 1-ны шөнө 03:00 цагт Польшийн эсрэг хийх бол Мексик арванхоёрдугаар сарын 1-ны шөнө 03:00 цагт Саудын Арабын эсрэг тоглоно.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.