“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий зургаа дахь өдрийн тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө А хэсгийн багуудын хоёр дахь тоглолт болж байгаа бөгөөд тус хэсэгт эзэн орон болох Катар, Нидерланд, Эквадор, Сенегал гэсэн багууд орсон юм.
Эзэн ороны Катар өчигдөр Сенегалын багтай тоглож 3-1 харьцаагаар Сенегал хожлоо. Сенегалаас 41 минутад Диа хамгаалагчийн алдааг ашиглаж нээлтийн гоолыг оруулсан бол 48 минутад Дьедиу, 84 минутад Дьенг оруулжээ. Харин эзэн орны тамирчид энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд анх удаа орж байгаа бөгөөд эхний гоолыг 78 минутад Мунтари гоолджээ.
Улмаар Сенегал бүхэл гурван оноо авснаар гуравт бичигдэж байгаа бол Катарын шигшээ одоогоор оноо авч чадаагүй байгаа бөгөөд хэсгээс шалгарах боломжгүй болж байгаа юм.
Сенегал хэсгийн сүүлийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 29-ны мягмар гарагт 23:00 цагаас Эквадорын багтай тоглох бол Катарын шигшээ арваннэгдүгээр сарын 29-ны мягмар гарагт 23:00 цагаас Нидерландын багтай тоглоно.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.