Иранчууд эцсийн мөчид хэрэгтэй хожлоо байгууллаа

Иранчууд эцсийн мөчид хэрэгтэй хожлоо байгууллаа

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий зургаа дахь өдрийн тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр В хэсгийн хоёр дахь тоглолтууд болж байгаа бөгөөд тус хэсэгт Иран, Уэльс, Англи, Америк гэсэн багууд орсон юм.

Энэ хэсгийн гурав дахь тоглолт Иран болон Уэльсын багууд болж 2-0 харьцаагаар Иран хожлоо. Уэльсийн хаалгач Уэйн Хеннеси Ираны багийн довтлогч дээр алдаа гаргаж талбайгаас хөөгдсөн бөгөөд энэ нь энэ удаагийн ДАШТ-д улаан хуудас авсан эхний тоглогч Хеннеси болов.

Улмаар хүний илүү гарсан Иранчууд 90+8 минутад Ираны хамгаалагч Рузбех Чешми оруулжээ. Гоол алдсан Уэльс хүн дутуу довтлох үед дахин 90+11 минутад Резаян гоолджээ.

Иран баг хэсгийн сүүлийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 30-ны Лхагва гарагийн шөнө 03:00 цагт  АНУ эсрэг тоглох бол Уэльсын баг арваннэгдүгээр сарын 30-ны лхагва гарагийн шөнө 03:00 цагт Английн эсрэг тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.