Швейцарын шигшээ Камеруныг хожлоо

Швейцарын шигшээ Камеруныг хожлоо

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий тав дахь өдрийн тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр G хэсгийн тоглолтууд болж байгаа бөгөөд тус хэсэгт Швейцар, Камерун, Бразил, Серби гэсэн багууд орсон юм.

Дөнгөж сая Швейцар болон Камеруны багууд тоглож 1-0 харьцаагаар Швейцар хожлоо. Тус тоглолтын ганц гоолыг 48 минутад Брель Эмболо оруулжээ.

Тэрбээр Камеруны эсрэг гоол оруулсан ч гараа өргөн, гоолын баяр тэмдэглэхгүй гэдгээ илэрхийлэв. Учир нь Эмболо Камерунд төрж өссөн бөгөөд одоо ч түүний гэр бүлийнхэн эх нутагтаа амьдардаг. Хэдийгээр иргэншлээ сольсон ч эх нутагтаа хүндлэл үзүүлж буй дүр зураг хөлбөмбөгийн спортын нэгэн сайхан хэсэг билээ.

Швейцар баг дараагийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 29-ны мягмар гарагийн шөнө 00:00 цагт Бразилын эсрэг тоглох бол Камеруны баг арваннэгдүгээр сарын 28-ны даваа гарагийн орой 18:00 цагт Сербийн эсрэг тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.