Хөлбөмбөгийн ДАШТ-ий D хэсгийн хоёр дахь тоглолт Франц болон Австралийн шигшээ багууд хооронд болж 2-1 харьцаагаар Франц хожлоо.
Тус тоглолтын салхийг Австралийн Крейг Гүүдвин 9 дэх минутад нээж тоглолтыг тэргүүлж эхэлжээ. Гэвч тэргүүлэл удаан үргэлжилсэнгүй 27 минутад Франц булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Адриен Рабиот мөргөж гоолджээ. Үүнээс таван минутын дараа Адриен Рабиотын дамжуулалтаар Оливэр Жиру гоолдож хожил байгуулжээ. Оливэр Жиру Францын шигшээ багийн төлөө 50 дахь гоолоо орууллаа
Австриалийн шигшээ багийн багийн дараагийн учраа арваннэгдүгээр сарын 26-ны бямба гарагт 18:00 цагт Тунис шигшээ багтай тоглох бол Франц шигшээ арваннэгдүгээр сарын 27-ны ням гарагт 00:00 цагт Данийн шигшээ багтай тоглоно.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.