Ачит-Ихтийнхэн алтан медалийн эзэд боллоо

Ачит-Ихтийнхэн алтан медалийн эзэд боллоо

Уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд Уурхайчдын спортын их наадам өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт хотод боллоо. Үүрд хадгалах цомын олон төрөлт тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд Ачит-Ихтийн эрэгтэй багийнхан түрүүлж, алтан медалиар энгэрээ мялайлаа. Спортын их наадамд уул уурхайн 30 орчим компанийн 1600  гаруй тамирчин оролцож, хурд хүч, ур чадвар,  авхаалж самбаа, авьяас чадвараа сорьсон юм.  Тэмцээний шагналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар гардуулж, салбарынхандаа баяр хүргэлээ.

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.