Лэйкерс баг хүчирхэг Пеликанс багийг нэмэлт цагт буулгаж авлаа

Лэйкерс баг хүчирхэг Пеликанс багийг нэмэлт цагт буулгаж авлаа

NBA-ын талбайд өнөөдөөр 11 тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Нью-Орлэйн Паликанс багтай тоглож нэмэлт цагт 117-120 харьцаагаар Лейкэрс хожлоо. Тоглолтын эхний хагас дуусахад 12 оноогоор тэргүүлж байсан ч тэргүүллээ алдаж шийдвэрлэх үеийн төгсгөлд энэ жил шинээр багтаа элсүүлсэн Мэйт Райн тоглогч холын зайнаас оруулснаар тоглолтыг тэнцүүлсэн билээ. Улмаар нэмэлт цагт өрсөлдөгчөөсөө гурван оноо илүү авснаар ялалт байгуулж энэ улирлын хоёр дахь ялалтаа байгууллаа. Харин Паликанс дөрвөн хожил, гурван хожигдолтой боллоо.

Тус тоглолт Лунни Уалкер 28 оноог авч багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 20 оноо, 16 самбар, 4 дамжуулалт, 4 хаалт, Леброн Жеймс 20 оноо, 10 самбар, 8 дамжуулалт, сэлгээнээс Рассел Уэстбрүүк 13 оноо, 7 самбар, 9 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Заион Уйллиасон 27 оноо, 5 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол СЖ МакКоллюм 22 оноо, 9 самбар, 8 дамжуулалт, сэлгээнээс Алварадо 15 оноог авчээ.

Өнөөдөр болсон тоглолтын үр дүн

  • Вашингтон Уйзард 121-111 Филадельфи 76
  • Бостон Селтикс 113-114 Клевлэнд Кавалерс /нэмэлт цагт/
  • Сакермэнто Кингс 107-110 Миами Хит
  • Атланта Хаукс 112-99 Нью-Иорк Никс
  • Шарлот Хорнетс 88-106 Чикаго Буллз
  • Лос Анжелес Клипперс 109-101 Хьюстон Рокетс
  • Детройт Пистонс 91-116 Милоуки Багс
  • Торонто Репторс 143-100 Сан Антонил Спөрс
  • Юта Жазз 100-103 Даллас Мавирекс
  • Мемфис Гриззлис 111-106 Портленд Трэйл Блэйзэрс
  • Нью-Орлэйн Пализанс 117-120 Лос Анжелес Лейкэрс /нэмэлт цагт/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.