Үндэсний шигшээ багийн ахлагч асан Н.Цэдэнбал Катар-2022 ДАШТ-ийг зорино

Үндэсний шигшээ багийн ахлагч асан Н.Цэдэнбал Катар-2022 ДАШТ-ийг зорино

2019 оны 06-сарын 06-нд Монгол болон Бруней улсуудын хооронд явагдсан 2022 оны ДАШТ-ий урьдчилсан анхны тоглолтод Монгол улсын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал чөлөөт цохилтоос гоол оруулснаар анхны гоолын эзэн болсон билээ.

2019 онд 10-р сард ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино Монгол айлчлах үеэрээ түүнд Катар-2022 ДАШТ-ийг үзэх эрх өгснийг өнөөдөр АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар түүнд ДАШТ-ний хагас шигшээ тоглолт үзэх болон "FIFA Legend" буюун алдартнуудын тоглолтод Ази тивээс төлөөлөн оролцох урилгыг гардууллаа.

Мөн энэ үеэр МХБХ-той хамтран ажиллаж буй SPS Телевиз, MҮОНРТ, MNС Телевиз, "Дэрэн Наран" компани нарын төлөөллүүдэд болон МХБХ-ны элч төлөөлөгч Г.Ганхүү нарт Катар-2022 ДАШТ-ийг үзэх тоглолтын тасалбарыг гардуулан өглөө.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.