Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо тав дахь өдрийн барилдаан болно. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.
Нээлтийн өдөр Э.Ариунболд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод мөнгөн медаль хүртсэн бол тав дахь удаагаар ДАШТ-д зодоглож Ц.Цогтбаатар алт, Л.Энхрийлэн гурав дахь удаагаа ДАШТ-д зодоглож хүрэл медаль хүртлээ.
Өчигдөр эрэгтэй 90, эмэгтэй 70 кг-ын барилдаан болно.
Эрэгтэйчүүдийн -90 кг Г.Алтанбагана эхний тойрогтоо Египетийн Али Хаземтэай учраа таарч нэмэлт цагт торгуулиар ялалт байгуулсан бол дараагийн тойгогт Киргизстаны Анарбек Ишенбаевтай хүч үзэж базари үнэлгээгээр ялжээ. Улмаар 1/8 шигшээд ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын аварга Гүржийн Лука Майсурадзетэй хүч үзэв. Тус барилдаанд манай бөх толгой дээрээ тулж мэх хийсэн гэдэг үндэслэлээр хансөкү-макэгээр тун харамсалтай ялагдал хүлээлээ.
Тус жингийн алтан медалийг эзэн орны тамирчин буюу Узбекстаны Давлат Бобонов хүртсэн бол мөнгөн медалийг Италийн Кристиан Парлати, хүрэл медалийг Гүржийн Лука Майсурадзе, Лаша Бекаури нар хүртжээ.
Эмэгтэйчүүдийн -70 кг Ц.Энхчимэг эхний тойрогтоо гоц мөргөжээ. Тэрбээр дараагийн тойрогтоо Японы Саки Низоитой барилдаж даралтаар цэвэр ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Тус жингийн алтан медалийг Хорватын бөх Барбара Матис хүртсэн бол мөнгөн медалийг Хорватыг Лара Цветко хүртжээ. Харин хүрэл медалийг Японы бөх Саки Нийзо, Неддерландын Санни Ван Дик нар хүртжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.