Ц.Цогтбаатар алт, М.Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөө барилдана

Ц.Цогтбаатар алт, М.Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо хоёр өдрийн өмнө эхэллээ. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Нээлтийн өдөр Э.Ариунболд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод мөнгөн медаль хүртсэн билээ.

Өнөөдөр эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ын барилдаан болно.

Эрэгтэй 73 кг жинд “Токио-2020” олимпын хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар Италийн бөх Мануэл Ломбардотой барилдаж базари үнэлгээгээр ялалт байгууллаа. Улмаар аваргын алтан медалийн төлөө Японы бөх Соичи Хашимототой барилдана.

Тэрбээр С хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Израйлын бөх Идо Ливантай барилдаж торгуулиар яллаа. Улмаар гуравдугаар тойрогт Румын бөх Адрэйн Сулсатай барилдаж хоёр базари үнэлгээгээр яллаа. Улмаар хэсгийн аваргын төлөө Канадын Артур Маргелдонтой барилдаж гарт өчиж цэвэр ялжээ.

Эмэгтэй 57 кг жинд хоёр бөх барилдаж байгаа бөгөөд Л.Энхрийлэн торгуулийн тойрогт Украйны бөх Дариа Билодидтой барилдаж базари үнэлгээгээр ялалт байгууллаа. Улмаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон бөгөөд хүрэл медалийн төлөө БНСУ-ын бөх Мими Хөөтэй барилдана.

Тэрбээр С хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Мауритиусын бөх Кристиан Лежэнтилтэй барилдаж цэвэр ялсан бол гуравдугаар тойрогт Канадын бөх Криста Дегучитэй барилдаж нэмэлт цагт торгуулиар ялалт байгуулжээ. 

Улмаар хэсгийн аваргын төлөө Израйлын бөх Тимна Нэлсон Левитэй барилдаж базари үнэлгээгээр ялагджээ.

Харин  энэ жингийн нөгөө бөх М.Ичинхорлоо В хэсэгт орж эхний тойрогтоо Бразилийн бөх Жэйсика Лиматай барилдаж торгуулиар ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ. 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.