Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо эхэлнэ. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.
Өнөөдөр эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын барилдаанаар дэлхийн аварга "салхи хагална". Манайхаас энэ хоёр жинд хоёуланд жүдочдоо давхарласан.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд манай хоёр залуу мастер болох Ганбатын Наранцэцэг, Бавуудоржийн Баасанхүү нар зодоглож байна. Улаанбаатарын Их дуулгыг эс тооцвол оролцсон Их дуулга бүрээсээ медаль хүртсэн Б.Баасанхүү А хэсэгт орж, эхний тойрогтоо хийллээ. Удаах тойрогт АНУ-ын бөх Жиованно Прадотай барилдаж базари үнэлгээгээр ялалт байгууллаа. Улмаар дараагийн тойрогт Сербийн бөх Малика Николичтэй барилдана.
Харин Г.Наранцэцэг С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Удаах тойрогт мөн АНУ-ын бөх Мария Селиа Лабордтай барилдаж цэвэр ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.