Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Рум улсын нийслэл Бухарест хотноо өчигдөр нээлтээ хийж байна. Тус тэмцээнд монголын эрэгтэй, эмэгтэй багууд оролцож байгаа бөгөөд өчигдөр багууд хоёр, хоёр тоглолт хийнэ.
Манай эмэгтэй шигшээ С хэсэгт Япон, АНУ, Доминикан, Узбекстаны багуудтай багтсан бөгөөд эхний тоглолтоо Японы багтай хийж 21-12 харьцаагаар хожигдсон бол дараагийн тоглолтоо Доминикан улсын багтай тоглож 14-22 харьцаагаар хожиж эхний хожлоо байгуулжээ. Шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, М.Эрдэнэ-Од, О.Хулан, Ц.Болорцэцэг нар багтаж байна. Тэд 10-р сарын 7-ны 18:10 цагаас Узбекистан, 20:00 цагаас АНУ-ын багтай тоглоно.
Харин эрэгтэй баг А хэсэгт БНХАУ, Словак, Латви, Чилийн багуудтай орж эхний тоглолтоо өчигдөр БНХАУ-ын багтай хийж 20-18 харьцаагаар хожигдлоо. Харин дараагийн тоглолтоо Словакийнн шигшээ багтай тоглож 14-21 харьцаагаар хожлоо. Шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Алтангэрэл, Ч.Ихбаяр, Х.Мөнхтөр, Л.Авирмэд нар багтаж байна. Тэд 10-р сарын 7-ны 17:35 цагаас Латви, 19:25 цагаас Чилийн шигшээ багтай тоглоно.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.