Д.Отгонжаргал 50 кг-ын жинг тэргүүлж эхэллээ

Д.Отгонжаргал 50 кг-ын жинг тэргүүлж эхэллээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) энэ сарын дундуур Сербийн нийслэл Белградад болж өндөрлөсөн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараах дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ. Манай бөхчүүдээс Белградын дэвжээнд "үзүүрлэсэн" ОУХМ Долгоржавын Отгонжаргал шинэчилсэн чансаанд 50 кг-ын жингийг тэргүүлж эхэллээ. Мөн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл 125 кг-д, ОУХМ Батхуягийн Хулан 53 кг-д, хүрэл медалийн эзэн болсон ОУХМ Занданбудын Занабазар 57 кг-д 3, ОУХМ Нармандахын Наранхүү 61 кг-ын жинд 4 дүгээр байрт тус тус бичигдсэн. Энэ жилийн дэлхийн аваргад хүч үзсэн манай ихэнх бөхчүүд чансааны “Топ-20”-д багтав.

“Топ-20”-д бичигдэж буй Монголын бөхчүүд:

Эрэгтэйчүүд:

  • 57 кг: З.Занабазар - 3 (29) байр, 45000 оноо
  • 61 кг: Н.Наранхүү - 4 (37) байр, 38000 оноо
  • 65 кг: Ц.Цогбадрах - 10 (66) байр, 20500 оноо, Т.Тулга - 13 (1) байр, 17000 оноо
  • 70 кг: Э.Тэмүүлэн - 19 (58) байр, 10400 оноо
  • 74 кг: О.Сүлдхүү - 17 байр, 17000 оноо, Б.Бямбадорж - 18 (23) байр, 16425 оноо
  • 79 кг: А.Дөлгөөн - 18 байр, 15500 оноо
  • 92 кг: Г.Ганхуяг - 12 байр, 15500 оноо
  • 125 кг: М.Лхагвагэрэл - 3 (4) байр, 53600 оноо

Эмэгтэйчүүд:

  • 50 кг: Д.Отгонжаргал - 1 (6) байр, 52400 оноо, Ц.Намуунцэцэг - 14 (9) байр, 16000 оноо
  • 53 кг: Б.Хулан - 3 (39) байр, 45000 оноо, Б.Болортуяа - 12 (1) байр, 21000 оноо
  • 55 кг: Г.Отгонжаргал - 12 (40) байр, 12200 оноо
  • 57 кг: Э.Даваачимэг - 8 байр, 25000 оноо, Х.Болортуяа - 11 (16) байр, 21900 оноо
  • 59 кг: Б.Эрдэнэсувд - 6 байр, 23000 оноо
  • 62 кг: С.Цэрэнчимэд - 13 (23) байр, 18400 оноо
  • 65 кг: Ө.Пүрэвсүрэн - 12 (37) байр, 15550 оноо
  • 68 кг: Э.Дэлгэрмаа - 8 (17) байр, 26100 оноо
  • 72 кг: Э.Даваанасан - 9 (5) байр, 16750 оноо
  • 76 кг: Г.Ариунжаргал 16 (45) байр, 14800 оноо

(Хаалтанд өмнөх чансааг оруулав)

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.