2023 оны Азийн 20 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны "Е" хэсгийн тоглолтууд МХХ-ны талбайд өнөөдөр сүүлийн тоглолтоо хийж өндөрлөлөө. Тус тоглолтод Монгол болон Шри Ланка багуудын хооронд болж манай шигшээ 6-0 харьцаагаар хожиж Е хэсгийн хоёрдугаар байраар гарахаар боллоо.
Тоглолт эхлээд 2 минутад З.Тэмүүлэн эхний гоолыг хийсэн бол дараагийн гоолыг 43 минутад Г.Буяннэмэх эхний үе дуусахаас 45+1 Э.Ган-Эрдэнэ гоолдож 3-0 харьцаагаар дууслаа. Хоёрдугаар үеийн 60 минутад А.Содмөнх, 90+1 У.Тэмүлэн, 90+3 минутад З.Лхагва нар гоолджээ.
Тус хэсгийг БНСУ-ын баг нийт 9 оноогоор 2023 онд Узбекистан улсад явагдах шигшээ тэмцээнд оролцох 16 улсын нэг болсон бол манай шигшээ 4 оноогоор хэсгийн хоёроор гарлаа. Улмаар АШТ-ий 10 хэсгийн хоёрдугаар байраар гарсан 10 багийг эрэмбэлээд эхний таван баг нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ /МХХ-ны цэнгэлдэх хүрээлэн/
IX сарын 14
IX сарын 16
IX сарын 18
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.