Хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт маргааш эхэлнэ

Хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт маргааш эхэлнэ

Хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт есдүгээр сарын 14-18-нд Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд болно. Уг тэмцээнд Монголын 20-оос доош насны шигшээ багийн тамирчид БНСУ, Малайз, Шри Ланка улсын багтай өрсөлдөнө.

Монголын хөлбөмбөгийн холбоо" Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийг бэлтгэдэг БНСУ-ын залуучуудын шигшээ багтай тоглоно гэдэг манай залууст том туршлага болох юм. Мөн Малайзын шигшээ баг хүчтэй өрсөлдөөн үзүүлэх байх. Учир нь сербийн дээд лигийн "Red Star Belgrade" клубт тоглодог тоглогч Малайзын 20 хүртэлх насны шигшээ багт багтсан байгаа. Тэгхээр манай залууст энэ удаагийн тэмцээн том сорилт болох юм" гэв.

Монголын шигшээ багийн тоглолтын хуваарь:

09-р сарын 14-нд

  • БНСУ - ШРИ ЛАНКА 12:30
  • МАЛАЙЗ - МОНГОЛ 17:00
  • 09-р сарын 16-нд
  • МОНГОЛ - БНСУ 12:30
  • ШРИ ЛАНКА - МАЛАЙЗ 17:00
  • 09-р сарын 18-нд
  • БНСУ - МАЛАЙЗ 12:30
  • ШРИ ЛАНКА - МОНГОЛ 17:00

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.