Фирмино гурван гоолын дамжуулалтыг өгч, мөн хоёр гоолыг оруулжээ

Фирмино гурван гоолын дамжуулалтыг өгч, мөн хоёр гоолыг оруулжээ

Английн прьемер лигийн 4-р тойргийн тоглолтууд болж байна. Өнгөрсөн шөнө Ливерпүүл талбайдаа Борнмутыг хүлээн авч тоглож 9-0 харьцаагаар бутниргэлээ. Улмаар Ливерпүүл энэ улирлын анхны хожлоо байгуулж таван оноотой бол хүснэгтийн наймд бичигдэж байгаа бол Борнмут гурван оноотой байна.

Тус тоглолтын салхийг 3 минутад Диас оруулсан бол 6 минутад Эллиот, 28 минутад Александер-Арнолд, 31 минутад Фирмино, 45 минутад ван Дейк, 46 минутад Мифем өөрийн хаалгандаа хийжээ. Цаашаа 62 минутад Фирмино, 80 минутад Карвалью, 85′ Диас нар гоолджээ. Эхний гурван гоолын дамжуулалтыг Фирмино өгч, мөн хоёр гоолыг оруулжээ.

Бусад тоглолтын үр дүн
 
Саутгемптон 0 : 1 Манчестер Юнайтед 
Манчестер Сити 4 : 2 Кристал Пэлас 
Брентфорд 1 : 1 Эвертон 
Брайтон 1 : 0 Лидс 
Челси 2 : 1 Лестер 
Ливерпүүл 9 : 0 Борнмут 
Арсенал 2 : 1 Фүлхэм 
Астон Вилла– : –Вест Хэм 
Вулверхэмптон– : –Ньюкасл 
Ноттингем Форест– : –Тоттенхэм
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.