Паралимпийн тамирчид эх орондоо ирлээ

Паралимпийн тамирчид эх орондоо ирлээ

Рио-2016 паралимпийн 15 дугаар их наадам өндөрлөсөн билээ. Энэ удаагийн паралимпийн наадамд манай улс 8 тамирчнаа оролцуулж, хоёр хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг гаргасан.

Тэгвэл паралимпийн наадамд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгасан тамирчид өнгөрсөн шөнө 04:00 цагт эх орондоо ирсэн юм. Баг тамирчдыг  Монголын паралимпийн хороо, “Сүлд” спорт хороо зэрэг албаны хүмүүс болон ар гэрийнхэн нь угтаж авсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.