МОНГОЛЫН ДОЛООН ЖҮДОЧ ЭХНИЙ ӨДӨР МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

МОНГОЛЫН ДОЛООН ЖҮДОЧ ЭХНИЙ ӨДӨР МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Казахстаны Нур-Султан хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд болов. Манай улсаас өнөөдөр Нур-Султаны татамид эрэгтэй 4, эмэгтэй 4, нийт найман жүдоч барилдаж долоо нь үдээс хойш медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү алтан медалийн төлөө шалгарч, 60 кг-д Энхтайваны Сумъяабазар, Энхтайваны Ариунболд, 66 кг-д Баттогтохын Эрхэмбаяр, 48 кг-д Ганбаатарын Наранцэцэг, 52 кг-д Бишрэлтийн Хорлоодой, 57 кг-д Мөнхцэдэвийн Ичинхорлоо нар хүрэл медалийн төлөө тус тус барилдахаар болсон юм. Шигшээ барилдаан монголын цагаар 19:00 минутад эхэлнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.