Канад А хэсгийг тэргүүлж, ОХУ хүнд байдалд орлоо (Бичлэгтэй)

Канад А хэсгийг тэргүүлж, ОХУ хүнд байдалд орлоо (Бичлэгтэй)

Хоккейн "Дэлхийн Цом"-ын тэмцээнд ОХУ, Канад, Европын шигшээ, АНУ, Чех, Швед, Финлянд, Хойд Америк гэсэн шилдэг найман баг оролцож байгаа билээ.

Эхний тоглолт Канад эсрэг "Дэлхийн цом"-ийн гол шуугианы эзэн болох Европын багтай тоглож 4-1 харьцаагаар Канадууд хожиж А хэсгийг тэргүүлж гарахаар болсон байна. Харин Европын багийн хувьд хоёр хожил нэг хожигдолтой байгаа бөгөөд маргаашийн тоглолтыг хүлээлгүй хэсгээсээ хоёроор гарахаар болсон байна.

Харин Б хэсгийн тоглолт Швед болон Хойд Америкийн багуудын хооронд сонирхолтой болсон бөгөөд тоглолт нэмэлт цагт 4-3 харьцаагаар Хойд Америкийн залуучуудын шигшээ хожиж хэрэгтэй хожлоо байгуулсан байна. Тус баг нь маргааш ОХУ, Финляндын тоглолтоос шалтгаалах бөгөөд ОХУ-ын баг хожвол шайб тоолж хэсгээс гарах багийг шалгаруулах ажээ. Харин Шведийн хувьд хожигдсон ч хэсгээ тэргүүлж гарсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.