76 жилийн дараа Баян-Өлгий аймгаас Улсын заан цолтон төрлөө

 76 жилийн дараа Баян-Өлгий аймгаас Улсын заан цолтон төрлөө

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна.

Тус даваанд Улсын заан Д.Анар Улсын начин Б.Серикт тахимаа өгснөөр Баян-Өлгий аймгаас заан цолтон төрлөө. Улмаар 76 жилийн дараа тус аймгаас улсын заан цолтон төрж байгаа бөгөөд түүний өмнө 1946 онд Терликбайн Абдигажы Улсын заан цолыг хүртэж байжээ.

Долоогийн даваа

  1. ДАЯ.А Н.Батсуурь     А.А Г.Бадрах
  2. У.АВ П.Бүрэнтөгс       У.Н Л.Лха-Очир
  3. У.АВ С.Мөнхбат         А.З Ц.Бямба-Отгон
  4. У.АР Ц.Содномдорж У.Х Б.Орхонбаяр
  5. У.З Д.Анар                  У.Н Б.Серик
  6. У.Х Б.Бат-Өлзий         У.Х Н.Золбоо
  7. У.Х О.Хангай               У.Н О.Мөнх-Эрдэнэ
  8. У.Х Б.Зоригтбаатар    Ц.А М.Лхагвагэрэл

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.