А.Сүхбат аварга наадамд барилдахаас татгалзаж, нэгийн даваа эхэллээ

А.Сүхбат аварга наадамд барилдахаас татгалзаж, нэгийн даваа эхэллээ

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан 

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 2014 бөхийг магнайлан гарах бол түүний араас дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат, даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат тэргүүтэй бөхчүүд барилдлаа.

Гэвч бөхийн барилдааны баруун талын тэргүүн магнайд хэн гарах вэ гэдэг дээр Дархан аварга А.Сүхбат маргаан өрнүүллээ. Тэрбээр эрэмбээрээ эхэлж гарах ёстой гэдэг байр сууриа баяр наадмын комисст гаргасан байна. Наадмын комисс, Үндэсний бөхийн холбооноос гаргасан эрэмбийн дагуу Дархан аварга Г.Өсөхбаяр баруун талыг магнайлахаар байраа эзэллээ. Харин А.Сүхбат аварга баяр наадамд барилдахаас татгалзсан байна. Ингэснээр нэгийн даваа эхэллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.