Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадам өчигдөр урианхай сурын харваагаар эхэлсэн. Урианхай сурын харваанд 360 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос Ховд аймгийн харваач Б.Мөнхзориг 24 оноогоор улсын мэргэн цолны болзол хангаж, төмөр хүлгийн эзэн боллоо. Дэд байрт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул “Алдар” спорт хороо “Алдар жем” багийн харваач Монгол Улсын хошой мэргэн Д.Мөнхгэрэл 24 оноогоор, гутгаар байрт Ховд аймгийн харваач Монгол Улсын мэргэн Э.Хосбаяр 24 оноогоор тус тус шалгарлаа. Харин дөрөвдүгээр байрт Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул “Мондэ” багийн харваач Монгол Улсын мэргэн Х.Бямбажав 23 оноогоор, тавдугаар байрт Баян-Өлгий аймгийн Булган сумын Уугуул “Мондэ” багийн харваач Монгол Улсын мэргэн Д.Баттулга 23 оноогоор тус тус эзэллээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.