Цар тахлын улмаас удаан хүлээлгэсний эцэст “Friendship Cup Mongolia-2022” нөхөрсөг тоглолт "Степпе Арена-Мөсөн өргөө"-д маргааш /07.05/ болно. Нөхөрсөг тоглолтод олон улсын холимог баг болон Монголын баг оролцох юм.
Ахмад хоккейчдын энэхүү тоглолтыг үзэгч фэнүүддээ үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд Монголын багт Ерөнхий сайдын албыг хашиж байсан зэрэг олны танил хүмүүс тоглох аж. Долдугаар сарын 5-ны өдрийн 18.00 цагт шайб хаяж, тоглолтыг эхлүүлнэ. Уг тэмцээнийг хоккейгоороо дэлхийд алдартай Канад улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Кэтрин Ивкоф нарын дипломат албаны хүмүүс хөгжөөн дэмжихээр хүрэлцэн ирэх юм байна.
Ийнхүү "Степпе Арена-Талын дэвжээ"-д олон орны томчуудын анхны хоккейн тоглолт болж байгаа нь Монголын хоккейчдэд дэлхийн дэвжээ ойртож буйн илрэл гэж мэргэжлийнхэн ярьж байна. Мөн дам сонсоход ирэх жил Монголын "Степпе Арена"-д Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж магадгүй байгаа аж.
Жич:
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.