3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээний ээлжит зогсоол Улаанбаатар хотод боллоо. Гурван өдөр үргэлжилсэн Ulaanbaatar Stop-д нийт найман баг оролцсоноос Монголын гурван баг сүүл мушгив.
Ердөө долоо хоногийн өмнө дэлхийн аварга болоод байсан Францын баг дэлхийн аваргад орсноос өөр бүрэлдэхүүнээр түрүүлж Нидерландын U24 насны шигшээ баг аман хүзүүдлээ.
Тэмцээнд Монгол улсыг төлөөлөн "Улаанбаатар Амазонс", "Сүхбаатар Амазонс" болон "Монголын шигшээ баг" гэсэн гурван баг оролцсон ч 6-8-р байрыг эзлэв.
Б.Болор-Эрдэнэ, Г.Минжин, Б.Ариунцэцэг, Рашида Тимбилла нарын бүрэлдэхүүнтэй Улаанбаатар Амазонс баг хагас шигшээд шалгарсан ч Нидерландын U24 насны шигшээ багт 21-13 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгажээ.
Тэмцээний хүснэгт:
- Франц
- Нидерланд U24
- Румын
- Польш
- Нидерланд
- Улаанбаатар Амазонс
- Монгол
- Сүхбаатар Амазонс
3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээний дөрөв дэх зогсоол долоодугаар сарын 6-7-д Францын Бордо хотод болно.