A.Адъяасүрэн аваргын төлөө өрсөлдөнө

A.Адъяасүрэн аваргын төлөө өрсөлдөнө

“Улаанбаатар-2022” Их дулга тэмцээний +78 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. Дэлхийн чансааны 10-д эрэмблэгдсэн А.Адъяасүрэн эхний тойрогт гоц мөргөөл хоёрын даваандаа Европын цомын 8 удаагийн аварга IJF-ийн туган дор оролцож буй ОХУ-ын Анна Гусчинаг даралтаар цэвэр яллаа.

Улмаар хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын Ким Ха-Юүнийг вазари үнэлгээгээр ялж, хоёр дахиа Гранд Слам ангилалд аваргын төлөө өрсөлдөхөөр болоод байна. Түүнтэй хамт энэ жинд өрсөлдөж буй Дамбадаржаагийн Номинзул хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Д.Номинзул хэсэгтээ Чехийн Маркета Паулусоваг ялсан бөгөөд БНСУ-ын Ким Ха-Юүнд ялагдсан. Гэвч торгуулийн тойрогт ОХУ-ын Анна Гусчинад ялсанаар анх удаагаа Гранд Слам ангилалд медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.