"Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээн зургадугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд тэмцээнд 30 орны 260 тамирчин оролцохоос ОХУ-ын тамирчид Олон улсын жүдо бөхийн холбооны далбаан дор барилдах юм. Харин Украины шигшээ баг ирээгүй аж.
Эхний өдөр эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, эрэгтэй -60 кг, -66 кг жингийн барилдаанууд болно.
Эрэгтэй -66 кг жинд С хэсгийг Ё.Басхүү тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Тайваны бөх Юн-Минг Ченгийг цэвэр, хэсгийн аваргын төлөө Францын бөхөд цэвэр ялагдснаар торгуулийн тойрогт барилдахаа болжээ. Торгуулийн тойрогт Израйлын бөх Баруч Шмаловыг ялснаар хүрэл медалийн төлөө Молдавын бөх Денис Вэйратай барилдаж нэмэлт цагт торгуулиар ялснаар хүрэл медаль хүртлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.