Б.Есүй дэлхийн даамны холбооны мастер боллоо

Б.Есүй дэлхийн даамны холбооны мастер боллоо

64 буудалт орос даамын Азийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 14-19-нд Узбекистан улсад зохион байгуулагдлаа. 10 орны 221 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд Монгол Улсаас дөрвөн даамчин медаль хүртсэн юм. Охидын 80-10 насанд Э.Номунзаяа мөнгөн медаль хүртэн, Азийн дэд аварга болсон байна. Хөвгүүдийн 11-13 насны ангилалд Б.Эрхэмбилэг, эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийнхэд Б.Есүй, охидын 14-16 насныхад Н.Лхагвадолгор хүрэл медаль авсан юм.

Түүнчлэн Азийн АШТ-ий үеэр Б.Есүй дэлхийн даамны холбооны мастер боллоо. Ингэснээр IDF (international draughts federation) буюу дэлхийн 64 буудалт даамын холбооны мастер цолыг монгол даамчин анх удаа хүртсэн юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.