Аварга шиг барилд, монголчууд шиг тэмц

Аварга шиг барилд, монголчууд шиг тэмц
Рио-2016 Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 65 кг-ын жингийн хүрэл медалийн барилдаан будилаантай болж, Г.Мандахнаран бараг зүүчихсэн байсан медалиа алдсан билээ. Тэгвэл манай дасгалжуулагчид болох Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар шударга бус шүүлтийг эсэргүүцэж, дэвжээн дээр хувцсаа тайлж шидсэн юм. 
 
Харин энэ үйл явдлын дараа гадаадад “Аварга шиг барилд, монголчууд шиг тэмц” гэсэн бичигтэй, манай дасгалжуулагч нарын хувцсаа тайлж, шидэлж байгаа зурагтай пудволк худалдаанд гарсан юм. Тэгвэл манайхан ч гэсэн “Аварга шиг барилд, монголчууд шиг тэмц” гэсэн бичигтэй, дасгалжуулагч нарын зурагтай пудволк гаргаж эхэлжээ. 
 
Энэхүү пудволкийг дасгалжуулагч Б.Баяраа багш өөрөө өмсч, сурталчилсан байна. Мөн аяган дээр ч энэхүү зургийг хэвлэж байгаа ажээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.