NBA-ын аваргын төлөөх цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр боллоо. Тус тоглолт Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Бостон Селтикс хүлээн авч тоглож 88-107 харьцаагаар Уорриорс хожсон байна. Тоглолтын эхний хагас хоёр онооны тэргүүллээр Уорриорс тэргүүлсэн бол гуравдугаар үед онооны зөрүүг холдуулж 23 болгож улмаар шийдвэрлэх үед оноо ойртуулахгүй байж чадсанаар хожил байгуулжээ.
Улмаар цуврал 1-1 харьцаатай болж тэнцсэн бол цувралын гурав дахь тоглолт Селтикс талбайд ирэх пүрэв гариг буюу зургадугаар сарын 9-ны өглөө болно.
Тус тоглолтод Стифэн Көрри 29 оноогоор багаа тэргүүлсэн бол Жордан Пүүл 17 оноог сэлгээнээс авчээ. Эсрэг багаас Жэйсон Тэйтум 28 оноогоор багаа тэргүүлсэн бол Жэйлон Браун 17 оноог авчээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.