NBA-ын аваргын төлөө Бостон Селтикс болон Голдэн Стэйт Уорриорс багууд үлдлээ

NBA-ын аваргын төлөө Бостон Селтикс болон Голдэн Стэйт Уорриорс багууд үлдлээ

NBA-ын дорнод бүсийн аваргын төлөө Миами Хит болон Бостон Селтикс багууд хоорондоо үлдсэн билээ. Тэгвэл өнөөдөр шийдвэрлэх долоо дахь тоглолт Хитийн талбайд боллоо. Тус тоглолтын эхний үеийг 15 онооны зөрүүгээр Селтикс тэргүүлсэн бол хоёрдугаар үед онооны зөрүү ойртож зургаа болжээ. Улмаар гуравдугаар үед оноо ойртож байсан ч зочин баг тэргүүллээ алдалгүй тоглосоор шийдвэрлэх үеийн төгсгөлд Хитийн Жимим Батлер тэргүүлэх боломжтой холын зайн шидэлтээ алдсаар 100-96 харьцаагаар Селтикс хожлоо.

Улмаар цувралыг 4-3 харьцаагаар Селтикс тэргүүлж дуусгаж байгаа бөгөөд дорнод бүсийн аварга боллоо. Тэд NBA-ын аваргын төлөө Голдэн Стэйт Уорриорс багтай тоглох бөгөөд эхний тоглолт зургадугаар сарын 3-ны өглөө 09:00 цагт болно.

Тус тоглолтод Жэйсон Тэйтум 26 оноо, 10 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлон Браун 24 оноо, 6 самбар, 6 дамжуулалт, Маркус Смарт 24 оноо, 9 самбар, 5 

дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Жимми Батлер 35 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Бэм Адебайо 25 оноо, 11 самбар, Кайл Ловри 15 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.