Москвагаас сүүлийн өдөр хоёр алт, гурван мөнгөн медаль хүртэв

Москвагаас сүүлийн өдөр хоёр алт, гурван мөнгөн медаль хүртэв

Иван Поддубныйгийн нэрэмжит "Бөхийн лиг" тавдугаар сарын 19-20-нд ОХУ-ын нийслэл Москвад боллоо. Эхний өдөр манай дөрвөн бүсгүй хүрэл медаль хүртэж, хоёр тамирчин тавдугаар байрт орсон бол өчигдөр таван бөх финалдаж, хоёр алт, гурван мөнгөн медаль зүүв.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд "Токио-2020" олимпийн наадам, "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Бат-Очирын Болортуяа, 76 кг-д ОУХМ Ганбатын Ариунжаргал алт, эрэгтэйчүүдийн 65 кг-д "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Төмөр-Очирын Тулга, 125 кг-д "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 68 кг-д өнгөрсөн жилийн Азийн аварга ОУХМ Зоригтын Болортунгалаг нар мөнгөн медалийн эзэн болсон.

Энэхүү тэмцээнд ОХУ-ын Буриад улсын "Зугалай" багийн нэрийн өмнөөс манай улсын эрэгтэй 4, эмэгтэй 11 тамирчин оролцсон бөгөөд хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, нийт 9 медальтай эх орондоо ирэхээр болж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.