Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран “Улаанбаатар кап 2022” тэмцээнийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо. Тэмцээн тавдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1-ний хооронд 3x3 стандартын дагуу зассан талбайд болно.
Хотын спортын гол төрөл хэмээн олон улсад нэрлэгдэж буй, олимпын наадмын албан ёсны төрөл болох 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнийг нийслэлийн есөн дүүргийн залуучуудыг хамруулан Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (ФИБА)-ын 3х3 стандарт, шаардлагын дагуу өндөр түвшинд зохион байгуулна. Тэмцээн нь дүүргүүдийн дунд болох 16 тэмцээн, финалын тоглолт гэсэн бүтэцтэйгээр, нийт 17 тэмцээнээс бүрдэх юм. Тэмцээнд оролцох баг тамирчдад насны хязгаар заагаагүй, E-Mongolia лавлагаагаар тухайн дүүргийн харьяат иргэн гэдгээ баталгаажуулан тоглоно.
“Улаанбаатар кап 2022” тэмцээний нийт мөнгөн шагналын сан 50 сая төгрөг. Финалын тэмцээний шагналын сан 18 сая төгрөг бөгөөд түрүүлсэн баг “Улаанбаатар кап 2022” аваргын цомын эзэн болно. Шагналын сан болон зохион байгуулах зардлыг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос гаргах юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.