Милоуки Багс баг Бостон Селтиксийг талбайд нь буулгаж авлаа

Милоуки Багс баг Бостон Селтиксийг талбайд нь буулгаж авлаа

NBA-ын талбайд плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Бостон Селтикс талбайдаа өнгөрсөн жилийн аварга Милоуки Багс багтай цувралын эхний тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний хагас 10 онооны тэргүүлэлээр Багс тэргүүлсэн бол сүүлийн хагаст онооны зөрүүг хадгалж явсаар 101-89 харьцаагаар хожлоо. Улмаар цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бол цувралын хоёр дахь тоглолт тавдугаар сарын 4-нд болно.

Тус тоглолт Крис Меддлетон гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Яннис Антетокумпо 24 оноо, 12 самбар, 13 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэсэн бол байгаа Жрю Холидэй 25 оноо, 9 самбар, 5 дамжуулалт, Бобби Портис 15 оноо, 11 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Жейсон Тэйтум 21 оноо, 6 самбар 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Ол Хорвард 12 оноо, 10 самбар, Жейлон Браун 12 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Милоуки Багс 101-89 Бостон Селтикс (Багс цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж байгаа)

Голдэн Стэйт Уорриорс 117-116 Мемфис Гриззлис (Уорриорс цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж байгаа)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.