Торонто Репторс баг хожиж цувралыг дахин ойртууллаа

Торонто Репторс баг хожиж цувралыг дахин ойртууллаа

NBA-ын талбайд гурван тоглолт боллоо. Филадельфи 76 талбайдаа Торонто Репторс багийг хүлээн авч тоглолоо. Тоглолын эхний үед хоёр онооны илүүгээр дуусгасан Репторс хоёрдугаар үед 14 оноог алдаж өөрсдөө 25 оноог авч илүүрхжээ. Улмаар гуравдугаар үед онооны зөрүү ес болгож орйтуулсан ч шийдвэрэх үед тэргүүллээ алдалгүй явсаар 103-88 харьцаагаар хожлоо.

Улмаар цуврал 3-2 болж ойртож байгаа билээ. Сиксерс эхний гурван тоглолтод асуудалгүй хожиж чадсан ч сүүлийн хоёр тоглолтод дараалж хожигдож цуврал ойртоод байна. Хоёр багийн цувралын зургаа дахь тоглолт Репторсын талбайд энэ сарын 29-ны өглөө болно.

Тус тоглолтод Паскал Сиакам 23 оноо, 10 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Ачиува 17 оноо, Өүжи Ануноби, Гарри Трэнт ЖР нар 16 оноог авчээ. Эсрэг багаас Жоэл Эмбийд 20 оноо, 11 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Тобиас Харрис 16 оноо, Жеймс Хардэн 15 оноо, 7 дамжуулалтыг өгчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Бостон Селтикс 116-112 Брүүклин Нетс /4-0 харьцаагаар Селтикс цувралыг дуусгасан/
  • Торонто Репторс 103-88 Филадельфи 76 /2-3 харьцаагаар Сиксерс тэргүүлж байгаа/
  • Юта Жазз 77-102 Даллас Мавирекс /2-3 харьцаагаар Мавирекс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.