Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотын "Буянт Ухаа" спорт цогцолборт зургаа дахь өдрөө үргэлжилж өндөрлөлөө.
Өчигдөр чөлөөт бөхийн эрэгтэй таван жингийн барилдаан болж Монголын шигшээ багийн гурван бөх медалийн төлөө барилдахаар шалгарсан.
Тодруулбал, алтан медалийн төлөө -92 кг жинд спортын мастер Д.Оргилох, -74 кг жинд ОУХМ Б.Бямбадорж, -125 кг жинд спортын мастер Э.Батмагнай нар барилдлаа.
-74 кг жинд хүрэл медалийн төлөө ОУХМ Б.Бямбадорж Японы Даичи Такатанитай барилдан 10-0 харьцаагаар ялагдсан бол -92 кг жингийн аваргын төлөө спортын мастер Д.Оргилох Ираны Амирхоссейн Биглар Фирузпурбандпейтай барилдаж 11-0 харьцаагаар ялагдаж эрэгтэйчүүдийн хоёр дахь мөнгөн медалийг хүртлээ.
Харин -125 кг жинд спортын мастер Э.Батмагнай Узбекистаны Сардорбек Холматовтай барилдан 15-12 харьцаагаар ялж хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын эрэгтэй багийн Ази тивийн аваргаас авсан анхны хүрэл, нийт гурав дахь медаль байв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.