Юта Жазз цувралыг тэнцүүллээ

Юта Жазз цувралыг тэнцүүллээ

NBA-ын талбайд плэйоффын дөрвөн тоглолт боллоо. Юта Жазз талбайдаа Даллас Мавирекс багтай цувралын дөрөв дэх тоглолтыг хийлээ. Хоёр багийн эхний хагаст Жазз 12 оноогоор тэргүүлж дуусгасан бөгөөд гурав дугаар үед оноогоо бариулж гурван оноогоор дутуу дуусгажээ. Шийдвэрлэх үед Жазз төгсгөлийг гайхалтай хийснээр 99-100 харьцаагаар Жазз хожлоо.

Улмаар цуврал 2-2 харьцаагаар тэнцсэн бөгөөд цувралын тав дахь тоглолт дөрөвдүгээр сарын 26-ны өглөө болно.

Тус тоглолтод Донован Митчел 23 оноо, 6 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Рүди Гобер 17 оноо, 15 самбар, сэлгээнээс Жордан Кларксон 25 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Лука Дончич гэмтлээс эргэн ирсэн бөгөөд 30 оноо, 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жейлон Брансон 23 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Филадельфи 76 102-110 Торонто Репторс /3-1 харьцаагаар Сиксерс тэргүүлж байгаа/

Даллас Мавирекс 99-100 Юта Жазз /2-2 харьцаагаар цуврал тэнцсэн/

Бостон Селтикс 109-103 Брүүклин Нетс /3-0 харьцаагаар Селтикс тэргүүлж байгаа/

Мемфис Гриззлис 118-119 Минносато Тембэруолвз /2-2 харьцаагаар цуврал тэнцсэн/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.