Брансон 41 оноог авч цувралыг тэнцүүллээ

Брансон 41 оноог авч цувралыг тэнцүүллээ

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Даллас Мавирекс талбайдаа Юта Жазз багтай цувралын хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний хагаст долоон оноогоор хожигдож байсан Мавирекс сүүлийн хагасыг гайхалтай төгсгөж чадснаар 104-110 харьцаагаар хожиж, цувралыг 1-1 харьцаатай болгож тэнцүүлж чадлаа. Улмаар цувралын гурав дахь тоглолт Жаззын талбайд болох бөгөөд дөрөвдүгээр сарын 22-ны өглөөний 09:00 цагт болно.

Тус тоглолтод ЛукаДончич гэмтлийн улмаас тоглолтыг өнжсөн бөгөөд Жейлон Брунсон 41 оноо, 8 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Спенсэр Динвиди 17 оноо, сэлгээнээс Макси Клэбэр 25 оноог авчээ. Эсрэг багаас Богдан Богданович 25 оноо, Донован Митчел 34 оноо, сэлгээнээс Жордан Клараксон 21 оноог авчээ.

Плэйоффын өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Торонто Репторс 97-112 Филадельфи 76 /0-2 харьцаагаар Сиксерс тэргүүлж байгаа/
  • Юта Жазз 104-110 Даллас Мавирекс /1-1 харьцаагаар тэнцсэн/
  • Денвер Наггетс 106-126 Голдэн Стэйт Уорриорс /0-2 харьцаагаар Уорриорс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.