Минносато Тембэруолвз талбайдаа ЛА Клипперсыг хожиж 7-р байраар гарлаа

Минносато Тембэруолвз талбайдаа ЛА Клипперсыг хожиж 7-р байраар гарлаа

NBA-ын талбайд плэйоффын долдугаар байраар орохын төлөөх хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт өрнөд бүсэд 7-р байраар гарахын төлөөх тоглолт Минносато Тембэруолвз талбайдаа Лос Анжелес Клипперс багтай тоглож 104-109 харьцаагаар Тембэруолвз хожлоо. Улмаар өрнөд бүсийн долдугаар байраар гарах эрхтэй болсон бөгөөд плэйоффт хоёроор гарсан Мемфис Гриззлис багтай тоглоно.

Харин Клипперс плэйоффын наймдугаар байраар гарахын төлөөх дахин нэг тоглолт хийхээр болсон бөгөөд Нью-Орлэйн Паликанс болон Сан Антонио Спөрс багуудын хожсонтой нь тоглонон

Тус тоглолтод Энтони Эдвардс 30 оноогоор багаа тэргүүлсэн бол ДиАнжело Рассел 18 оноо, 5 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэсэн бол Карл Энтони Таунс 24 минут тоглож 11 оноог авсөн бөгөөд алдааны асуудлаас болоод талбайг орхижээ. Харин эсрэг багаас Пол Жорж 34 оноо, 7 самбар, 5 дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Режжи Жэйксон 17 оноо, сэлгээнээс Норман Пауэл 16 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.