Аваргуудын лигийн шөвгийн найман багуудын хариу хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Испаний эзэн хааны Реал Мадрид талбайдаа Английн Челси клубтэй тоглож 2-3 харьцаагаар хожигдлоо. Улмаар өмнөх тоглолтод Бенземагийн оруулсан гурван гоолын ачаар нийт 5-4 харьцаагаар Реал Мадрид шөвгийн дөрөв үлдлээ.
Тус тоглолтын эхний гоолыг Челсигээс 15 минутад Маунт, 51 минутад Рюдигер, 75 минутад Вернер гоолдож багаа тэргүүлэл авчраад байсан ч Реалаас 80 минутад Родриго тэнцээний гоолыг багтаа авч ирсэн бол 96 минутад өмнөх тоглолтын гол баатар Бензема гоолджээ.
Улмаар шөвгийн дөрөв Атлетико Мадрид болон Манчестер Сити багуудын хожсонтой нь тоглоно. Хоёр багийн өмнөх тоглолт Ситигийн талбайд болж 1-0 харьцаагаар хожсон билээ.
Аваргуудийн лигийн шөвгийн наймын хариу тоглолтын үр дүн
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.