“Интер” талбайдаа “Ювентус”-ыг буулгаж авлаа

“Интер” талбайдаа “Ювентус”-ыг буулгаж авлаа

Италийн Сери А лигийн дөрөвдүгээр тойргийн ихэнх тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Дөрөвдүгээр тойрогт “Интер” клуб талбайдаа тэргүүлэгч “Ювентус”-ыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 7 оноотой болж, 6 дугаар байр руу орж ирж байгаа юм. Харин “Ювентус” 9 оноотой болсноор “Наполи”-гийн араас хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ.

Тоглолтын 66 дахь минутад “Ювентус”-ээс Лихтштайнер гоолдож, тооны харьцааг нээсэн. Үүнээс ердөө хоёрхон минутын дараа буюу 68 дахь минутад Икарди улирлын 4 дэх гоолоо оруулж, тэнцүүлсэн. Тэгвэл 78 дахь минутад Перишич гоолдож, багтаа ялалт авчирсан юм.

Бусад тоглолтын үр дүн

Кальяри 3-0 Аталанта

Сассуоло 2-0 Женоа

Кротоне 1-1 Палермо

Торино 0-0 Эмполи

Фиорентина 1-0 Рома

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.